Намтар

НАМТАР

Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр 1992 онд Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны 10 жилийн дунд сургуулийг дүүргэсэн.

1998 онд АУИС-ийн нүүр ам судлалын ангид суралцаж Нүүр ам судлалын эмч мэргэжлийг эзэмшсэн.

2004 онд Чих хамар хоолойн нарийн мэргэжлийн мэргэшил эзэмшсэн.

2009 онд Чих хамар хоолойн мэс заслын мэргэшил олгох сургалт

2011 онд чихний мэс заслын мэргэжил дээшлүүлэх сургалт

2012 онд хамрын мэс заслын чиглэлээр  мэргэжил дээшлүүлэх сургалт

2013 онд Солонгос улсад Ионсей их сургуулийн  эмнэлэгт чих хамар хоолойн мэс засал

2013 онд Солонгос улсын Үндэсний эрүүл мэндийн төвд хамрын дурангийн мэс засал

2014 онд Солонгос улсын Soree эмнэлэгт чих сонсголын эмгэгийг нөхөн сэргээх чиглэлээр

Чих хамар хоолойн мэс заслийн мэргэжил олгох курс болон бусад богино хугацааны  сургалтанд үе шаттайгаар хамрагдан ажиллаж байна.

Гавъяа шагнал

2007 онд Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух”

2013 онд “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг

2015 онд Чих хамар хоолойн нийгэмлэгийн салбарын “Шилдэг залуу эмч”

Мэргэжлийн тэргүүлэх зэрэгтэй, Клиникийн профессор.

Ажлын туршлага:

1998-2000 онд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын эрүүл мэндийн төвд эрхлэгч эмчээр,

2001-2002 онд Хатгал тосгоны эрүүл мэндийн төвд өрхийн эмчээр,

2003-2004 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн эмч,

2005 оноос Чих хамар хоолойн мэс заслын эмчээр,

2014 оноос Нэгдсэн эмнэлгийн Поликлиникийн тасгийн эрхлэгчээр ажиллаж байсан.

2016 оны 11 сарас Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна.