МЭНДЧИЛГЭЭ

Та бүхэндээ шинэ оны халуун мэндийг өргөн дэвшүүлье

ЭМГазраас 2017 оныг 1 хувь урьдчилан сэргийлэх нь 10 хувь эмчилсэнээс илүү уриан дор “Нийгмийн эрүүл мэнд-Хариуцлага хамтын үйл ажиллагаа” нэрлэсэн жил болгон зарлаж үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Иргэдийн дунд эрүүл зан үйлийг төлөвшүүлэх, иргэд эрүүл мэнддээ тавих хандлага хариуцлагыг сайжруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, бид бүгдийн ярьдагаар “хэлж ирдэггүй хийсч ирдэг” өвчин эмгэгийг урьдчилан харж сэргийлэх дадлыг бий болгон хэвшүүлэх нь энэхүү нэрлэсэн жилийн хэрэгжүүлэх нийгмийн эрүүл мэндийн ажлын гол зорилго юм.

Нэрлэсэн жилийн хүрээнд хийгдэх төлөвлөсөн ажлуудыг иргэд, бүх эрүүл мэндийн салбарын байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран дэмжиж хариуцлага, уялдаа холбоогоо сайжруулж үр дүнтэй хэрэгжүүлж ажиллахыг уриалж байна.

Энэ онд иргэн бүрийн хувьд ажил амжилтаа ахиулсан жил байх төдийгүй эрүүл зөв дадал, урьдчилан сэргийлэх үйлийг төлөвшүүлэн эзэмшиж хотлоороо аз жаргалтай эрүүл энх байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье

 

Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Үүрийнбаяр